таньд хэрэгтэй мэдээлэл
2018-04-26
солонгос үг цээжлэх

Ангилал: солонгос хэл

Шинэ үгийг хэрхэн цээжлэх вэ? 2016 оны 9 сарын 18 www.edutv.mn Ихэнх хүмүүс гадаад хэл сурч байх явцдаа үг цээжлэх ганцхан аргатай байдаг. Энэ арга нь тухай үгнүүдийг цаасан дээр бичин гэрийнхээ аль нэг газар нааж харах тоолондоо цээжлэх тогтоох гэж хичээдэг. Тэгвэл бид танд үг цээжлэх хялбар 5 аргуудыг хүргэе. 1- Чадах чинээгээрээ аль болох унших 2- Тухайн хэл дээрх сонин сэтгүүл, ном зэргийг унших нь үгийг цээжлэх, нүдлэх хамгийн сайн арга юм. Та уншиж байгаа сонин сэтгүүл, номоо ойлгохгүй байж болно. Ахин дахин уншвал аяндаа нүдлэгдэнэ. 3- Хамгийн сайн толь бичгийг ашиглах Та Солонгос Монгол, Монголоос Солонгос тайлбартай биш Солонгосоос Солонгос хэлэнд тайлбарласан толь бичгийг ашиглах хэрэгтэй. Ийм толь бичгүүд нь анхан, дунд, гүнзгий шатаар ангилан, суралцагсдад илүү ойлгомжтой болгосон байдгаараа онцлог. Тиймээс хэн ч гэсэн түвшиндээ тохируулан ашиглах боломжтой. 4- Сурч байгаа хэл дээрээ кино, нэвтрүүлэг, дуу сонсох Тухайн сурч байгаа хэл дээр дуу сонсох бол хэллэгээ сайжруулж, сонсголоо хөгжүүлэх шалгарсан арга юм. 5- Өөрийн гэсэн толь бичиг, үгсийн санг бүтээх Сурч байгаа хэлнийхээ үсгүүдийг нэг бүрчлэн жагсаан бичээд мэдэхгүй байгаа үгнүүдээ тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь: Солонгосоос Солонгос хэл рүү өөрийн мэддэг үгээр тухайн үгийг тайлбарлах. Та энэ аргыг хэрэглэснээр үг хурдан тогтоож, тухайн хэлээрээ ярьж сурах, цаашилбал бичиж сурах хоёр дахь алхмаа хийж байна гэсэн үг. 6- Өөрийн судалсан, нүдэлсэн үг бүрийг өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй Шинэ үг бүрийг аль болох бусдад хэлж өгөх, өдөр тутмын амьдралдаа дахин дахин ашиглах хэрэгтэй. Хэрвээ та гадаад хэл сурахаар шийдсэн бол цаг бүү алдаарай. "Боловсрол суваг" телевиз "Солонгос хэлний алсын зайн сургалт"-уудыг 13:10, 13:30, 15:00 цагуудаас хүргэж байна. Хэл сурах их үйлсэд тань амжилт хүсье

Comments


Бичлэг: 5 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн


таньд хэрэгтэй мэдээллийн талаар оруулнаа

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. шүдээ цайруулах
. эрүүл амьдрах зөвлөмж
. зөвлөмж
. солонгос үг цээжлэх
. сонирхолтой асуулт хариулт
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. солонгос хэлний дүрэм
. (гарчиггүй)

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emegteichuud.mn
. http://www.tipsmonos.mn
. http://www.goolingoo.mn
. http://news.xopom.com

Найзууд

. Pagmaa
. Номинзул

Зохиогчийн эрх

© таньд хэрэгтэй мэдээлэл




:-)
 
xaax