Ангилал: Танин мэдэхүй
Бидний мэдэхгүй сонин 20 баримт 2015 оны 3 сарын 30 Хорвоо ертөнц сонин содон зүйлсээр тун баян. Хэзээ ч, хаана ч сонсож байгаагүй зүйлс бидний эргэн тойронд байдаг аж. Ингээд уншигчиддаа хачирхалтай баримтуудын талаар товчхон мэдээлэл хүргэе. 1. Цагаан баавгайн элэг. Хэрвээ та ямар нэгэн тохиолдлоор цагаан баавгайн элэг идвэл хүндээр өвчлөх юмуу үхэж ч магадгүй юм. Учир нь хүмүүс элгэн дэх А витамины хэмжээг зохицуулж чаддаггүй байна. 2. Грекийн төрийн дуулал. Грек улсын төрийн дуулал нийтдээ 158 шүлгийн мөртэй. Итгэмээргүй байгаа биз? Гэхдээ энэ үнэн юм. 3. Зөгийн бал. Хэзээ ч мууддаггүй хүнсний бүтээгдэхүүн бол зөгийн бал юм. Та 200 магадгүй бүр 2000 жил хадгалагдсан зөгийн балыг амсахад амт чанар нь яг хэвээр байдаг аж. 4. Хүний атомууд. Хэрвээ дэлхий дээрх бүх хүний биен дэх бүх атомууд алга болвол хүний биеийн жин дундаж алимтай тэнцэх гэнэ. 5. Сохролт. Сохор хүн харанхуйг ч харж чаддаггүй. Мэдээж сохор байна гэдэг юу ч харахгүй гэсэн үг юм. Гэхдээ төрөлхийн сохор, сохор болох хоёр нь өөр өөр ойлголтууд. Тэд оргүй хоосныг л хардаг. 6. Хар үс. Төрөлхийн хар, бор өнгийн үс ихэнхидээ Ази хүмүүст л заяасан байдаг. 7. Тархи. Тархи өөрийгөө “тархи” гэж нэрлэсэн. Бодож сэтгэх эрхтэй биш гэж үү? 8. Африкийн Матами овог. Энэ овог өөрсдийн арга барилаар хөлбөмбөг тоглодог. Хамгийн хачирхалтай нь тэдний бөмбөгийн оронд хүний гавлын ясыг ашигладаг байна. Тэд энгийн бөмбөгөөр тоглосноос ч илүүтэйгээр гавлын ясаар тоглож чаддаг гэнэ. 9. 111,111,111 x 111,111,111 = 12,345,678,987,654,321 Тооны машинаар нэг шалгаад үзээрэй. 10. Онлайн болзоо. Онлайн болзоо ашигладаг нийт хүмүүсийн 35 хувь нь цахим сүлжээгээр харилцаж болзоонд яван гэр бүл зохиосон байдаг ч үүнийг уншиж буй та мэдээж ийм харилцаанд болгоомжтой хандахыг зөвлөж байна. 11. Хэрээ. Ихэнхи хүмүүс хэрээг сүрэг алуурчид хэмээн нэрийддэг. Гаднах төрхөөрөө ч хэрээ аймшигтай харагддаг гэж хүмүүс үздэг ажээ. 12. Имж. Хэрвээ имжинд бат бөх, урт сүүл байгаагүйсэн бол тэд хэзээ ч одоогийнх шигээ үсэрч чадахгүй байх байсан. 13. Биеийн шингэн. Нэг хүн бүх л амьдралынхаа туршид хоёр усан санг дүүргэхээр шингэн /шүлс/ ялгаруулдаг байна. 14. Хурхирах. Хурхирч байгаа хүн зүүдэлж чаддаггүй. 15. Гитлер. Клара Гитлерийг эмч хүүхдээ заавал төрүүлэх хэрэгтэй хэмээн ятгаж байсан аж. 16. 7 дугаар Хенри хаан. Тэрээр өөрийнхөө дэргэд үргэлж сүх тавьж унтдаг байжээ. Учир нь түүний унтаж байхад хэн нэгэн өөрийг нь хороох вий гэхээс маш их болгоомжилдог байсан аж. 17. Хятадад хаагдсан веб сайтууд. БНХАУ фейсбүүк, твиттер, скайдыг албан ёсоор хаасан. 18. Найтаалгах. Бид найтаалгах бүртээ тархиныхаа маш олон эсийг устгадаг байна. 19. Анааш. Тэр хүзүү шигээ урт хэлтэй бөгөөд өөрийнхөө чихийг маш сайн цэвэрлэж чаддаг. 20. Тахиа. Тахиа бол нисэж чаддаггүй бөгөөд хамгийн удаан агаарт тогтсон хугацаа нь 13 секунд байжээ.