Ангилал: солонгос хэл
Солонгос хэл хэрхэн сурах вэ Scroll down to see more content Нартай дулаахан өдрийн мэнд Интернэтээс хайж үзэхээр ихэвчлэн Англи хэл хэрхэн сурах талаар нийтлэлүүд байдаг мэдээж дэлхийн хэл учир сурах нь ч зүйтэй гэхдээ Ази тэр дундаа Солонгос хэлийг сонирхож байгаа залуусдаа зориулж өөрийнхөө Солонгос хэл сурсан туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Тэхээр хамгийн эхэнд үсэг болон дүрмүүдийг сурах нь чухал ерөнхийдөө солонгос хэлний цагаан толгойг цээжлэх тийм ч хэцүү биш. Ихэвчлэн Солонгос хэлийг анхлан сурж байгаа хүмүүсд Солонгос хэлний хүндэтгэлийн хэлбэрийг заадаг. Тэгээд нэлээд сайжраад ирэнгүүт энгийн үед хэрэглэдэг хэлбэрийг сурч эхэлдэг. Манайд Солонгос хэлийг ганцаарчлан сурах ном бичгүүд сүүлийн үед их гарсан байна лээ. Та бүхэн ч мөн тэдгээрээс сурч болох юм. Гэхдээ бас мэдэхгүй зүйлээ асуух хэрэг гардаг. Миний хувьд би анх сургалтын төвд сурч эхэлсэн бөгөөд одоо бол хэлээ улам сайжруулахын тулд улам гүнзгийрүүлэн сурч байгаа. 1. Үсэг болон дүрмүүдээ сурч ойр зуурын хэмжээнд ярьж эхлэнгүүт сурсан дүрмүүдээ ашиглан ярихын тулд мэдээж шинэ үг хэрэг болдог. Энэ үед кино юмуу Солонгос нэвтрүүлэг үзэж эхэлвэл сайн ойлгохгүй байгаа ч бага сага үг толгойнд үлдэж зарим үгсийг ямар тохиолдолд хэрэглэхийг ойлгож эхэлдэг. Манайд бол өдөр болгон шахуу солонгос кино гардаг тул бид өөрсдөө ч мэдэлгүй зарим нэг үгсийг мэддэг болчихсон байдаг. Мэдээж сурч байгаа ном бичгийнхээ үгсийг цээжлэх нь зүйтэй ч ингээд нэг хэвийн байхаар сүүлдээ сурах бичгийнхээ л үгсийг цээжлээд байхаар жаахан тиймхэн санагдаад эхэлдэг. Тэхээр хувиараа өөрийн гэсэн үгийн сантай болон нь зүйтэй байх. Мөн Солонгос хэл нь бүтцээрээ Монгол хэлтэй төстэй учир сурхад улам амар байна байх. Би сүүлийн үед The return of superman, 2 days 1 night, We got married, Roommate зэрэг нэвтрүүлгүүдийг үзэж байгаа харин анхлан суралцаж байгаа хүмүүсийн хувьд хүүхдийн нэвтрүүлэг үзэж эхэлвэл ойлгоход арай амар байх болвуу. Мөн хөгжилтэй нэвтрүүлэг үзвэл уйдахгүйгээр хэл сурхад чинь тус болно гэдэгт итгэлтэй байна. 2. Солонгос нэвтрүүлгүүдийн нэг давуу тал нь хэлж байгаа зарим үгс нь доор нь хадмалаар гарч ирдэг тул бичиж авах боломжийг өгдөг. Сурч эхэлж байгаа учраас ихэнх үгийг нь сонсголоороо бичиж авах их хэцүү тийм учраас тэдгээр үгсийг тэмдэглэж аваад бүгдийн нь орчуулчхаад нэвтрүүлгээ үзвэл ойлгоход амар байх болно. За тэгээд дараа нь өөр зүйлс үзсэн ч нөгөө үгс чинь байвал бүр ч илүү ойлгоно шүү дээ 3. Мэдээ болон ном уншиж эхлээрэй мөн дуу сонссон ч болно. Солонгос мэдээнүүдийг заавал Англи, Монгол хэлээр үзээд байлгүй шууд Солонгос хэлээр нь уншиж эхлээрэй мэдээж шууд уншаад ойлгоно гэж юу байхав. Таны уншиж байгаа ном болон нийтлэлүүдэд чинь мэдэхгүй дүрэм хүртэл гарч ирэх болно энэ бол харин ч таны сурч авах боломж юм шүү. Мэдэхгүй шинэ дүрмээ тэмдэглэж аваад ямар утгатай гэдгийн мэдчихвэл дараа нь өөр зүйл бичихдээ тэр дүрмээ ашиглаж болно. Миний хувьд би хамгийн анх дуртай Солонгос дуугаа орчуулж байсан тэгээд дараа нь сэтгүүл, сонин гээд л бүгдийг нь эрээн болтол орчуулж эхэлсэн дээ. 4. За мөн жижиг дэвтэртээ болоод шинэ үгсээ бичээд завтай цагтаа гаргаж ирээд цээжлэж байгаарай. Би ихэвчлэн автобусанд байхдаа үгээ цээжлэдэг. Мөн сүүлийн үед ухаалаг утсандаа татаж болох зүйлс ч зөндөө гарсан байна лээ. Мөн сургалтанд сууж сурч байгаа бол багшийгаа залхтал нь мэдэхгүй зүйлсээ асуугаарай. Би шалгалтынхаа алдсан буруу бичсэн гээд л өөрийнхөө алдааг дахин давтахгүйн тулд өөрийнхөө ширээгээр дүүрэн наадаг хор шар хөдлөөд дахиж алдахгүй байхад чинь туслах болно. Ихэнх хүмүүс алдсан шалгалтын материалаа харчхаад өнгөрдөг бол би харин ч мартахааргүйгээр байнга харж болох газраа тавьчихдаг. Ер нь хор шар чинь маргалдаж мэтгэлцхэд биш сурч боловсроход тунч хэрэгтэй зүйл шүү 5. Солонгос хэлнийхээ ярих чадварыг сайжруулахыг хүсвэл өөрөөсөө асуулт асуугаад түүндээ хариулж сураарай мэдээж дөнгөж хэл сурч эхэлж байгаа болохоор алдах вий гэхээс айж байгаа хүмүүсд энэхүү арга их тус болдог. Ер нь эхлээд өөрийгөө ойлгож дүгнэж байж л бусадтай харилцана шүү дээ. Харин сургалтанд сууж байгаа хүмүүсийн хувьд багшаасаа санаа зоволгүйгээр чөлөөтэй яриараа мэдээж төлбөр төлөөд суралцаж байгаа учраас үр дүнг нь заавал гаргаарай За ингээд өөр асуух зүйлс байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй би мэдээж хариулахдаа таатай байх болно. Би Япон хэл сурах сонирхолтой байгаа учраас сурч эхэлвэл мөн хэрхэн сурч байгаа талаараа оруулах болно. Амжилт хүсье! biplo