таньд хэрэгтэй мэдээлэл
2018-04-26
солонгост суралцах виз

Ангилал: солонгос хэл

СОЛОНГОС УЛСЫН СУРГАЛТЫН ВИЗНИЙ ТАЛААР  Хэлний бэлтгэл  Бакалаврын тэтгэлэг  Мастерын тэтгэлэг  Докторын тэтгэлэг  Асуулт хариулт  Print | 2016-11-07 Виз мэдүүлэгч нь Солонгос улсын боловсролын хуулийн дагуу байгуулагдсан мэргэжлийн коллеж, их дээд сургууль, мөн тусгай хууль дүрмийн дагуу байгуулагдсан мэргэжлийн коллежээс дээш боловсролын байгууллагын бакалавр, магистер, докторт суралцах болон их дээд сургуулийн хаьяа солонгос хэлний бэлтгэлд суралцагч, судалгаа хийх гэж буй этгээд байна. Солонгос улсад суралцах виз мэдүүлэхэд дараах алхамыг хийнэ. - Хэлний бэлтгэл сурацах виз - D2 - Үндсэн ангид суралцах виз - D4 ангилал байдаг. Виз мэдүүлэх дараалал: Визний мэдүүлэгийг Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар дамжуулан мэдүүлдэг. 1-р шат : Визний анкетыг бөглөх Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас болон төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглана. 2-р шат : Виз мэдүүлэхэд шаардлагатай материалууд •Визний анкет •Гадаад паспорт •Цагдаагийн газрын тодорхойлт •Гэрлэлтийн лавлагаа/ Анх удаа виз мэдүүлж буй иргэдэд хамааралтай/ •Хувийн намтар •Их дээд сургуулийн захирлын элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат •Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом болон дүнгийн хавсралт •Банкны баталгаа •Сургалтын төлбөр батлан даагчийн хамрагдах хүрээ •Бусад нэмэлт анхаарах зүйлс / хамаарах тохиолдолд/ 3-р шат: Бүртгэлийн хураамж - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй - Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй - Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй 4-р шат : Виз мэдүүлэх (Төлөөлөн гүйцэтгэх байгууллага) 5-р шат: Ярилцлага 6-р шат : Гадаад паспортыг буцаан олгох •Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана •Визний материалыг шалгасны дараа гадаад паспорт дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно. • Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ •Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана. • Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй. • Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй. •Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.

Comments


Бичлэг: 19 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн


таньд хэрэгтэй мэдээллийн талаар оруулнаа

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. шүдээ цайруулах
. эрүүл амьдрах зөвлөмж
. зөвлөмж
. солонгос үг цээжлэх
. сонирхолтой асуулт хариулт
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. солонгос хэлний дүрэм
. (гарчиггүй)

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emegteichuud.mn
. http://www.tipsmonos.mn
. http://www.goolingoo.mn
. http://news.xopom.com

Найзууд

. Pagmaa
. Номинзул

Зохиогчийн эрх

© таньд хэрэгтэй мэдээлэл




:-)
 
xaax